Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн батлав.

Гадаад улс оронд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах энэ төрлийн хууль эрх зүйн зохицуулалт байдаг. Тэд стратегийн салбарт зөвшөөрөл авах шаардлагатай хөрөнгө оруулалтын доод хэмжээ, түүнийг шийдвэрлэх байгууллагыг тодорхой заасан нийтлэг зарчимтай аж.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь анх 2012 онд батлагдсан бөгөөд энэ хууль нь стратегийн ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулж буй гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахаас гадна эдийн засгийн өгөөж, үндэсний үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын бодлого зэргийг Үндэсний аюулгүй байдалтай нийцүүлэн уялдуулан зохицуулахад оршиж байна.

Хуулийн төслийн танилцуулгыг үзэх

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy